Газар эзэмших эрх олгох тухай

2019-11-13 09:55:33

2019 оны 11 сарын 13-ны өдөр                                    Дугаар А/1201                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний гүүрэн гарцын зориулалтаар 101м2, 287м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /РД:9115064/-т эзэмшүүлсүгэй. 

 

     2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН