Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-11-13 09:35:35

2019 оны 11 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/1197                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

  Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжийн иргэн П.Мөнхчулуунд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн иргэн Т.Батаад, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/573 дугаар захирамжийн иргэн Б.Адарсүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/55 дугаар захирамжийн иргэн Р.Оюундэлгэрт, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн “Оргео” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн иргэн О.Оюунболдод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Д.Энхтуяад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/352 дугаар захирамжийн иргэн Д.Наранцацралд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн иргэн А.Дэлгэрсайханд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад, шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжийн иргэн Г.Жавхланд, “Газар эзэмших,  ашиглах  эрхийн  талбайн   хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн “Арвин цайдам” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн иргэн Д.Хатанбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН