Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-11-13 09:25:33

2019 оны 11 сарын 13-ны өдөр                                           Дугаар А/1195                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 29, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн иргэн Б.Долгор, Б.Нямпүрэв нарт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжийн иргэн Б.Гэрэлмаад, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн иргэн Л.Даваажавт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 дугаар захирамжийн "Монголын үндэсний алмазан өрөмдлөг" ХХК-д, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн "Эн Өү Ти Эс" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/55 дугаар захирамжийн "Эн Өү Ти Эс" ХХК, иргэн Т.Баярсайхан нарт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжийн Монгол од бүрэн дунд сургуульд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН