Авто замын арчилгаа, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2019-11-08 10:05:20

2019 оны 11 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/1179                                       Улаанбаатар хот

 

 

 

 

  

 

 

Авто замын арчилгаа, үйлчилгээг

сайжруулах зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан авто замын орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Гачууртын уулзвараас Налайхын замын цагдаагийн пост хүртэлх 18,4 км авто замын зорчих хэсэгт үүссэн хайрга, дайрга, цас, мөс, замын хоёр талаар бий болсон хог хаягдлыг дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4” ОНӨААТҮГ-ыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, цэвэрлүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга /Т.Баясах/, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Налайхын замын цагдаагийн постноос Налайх Чойрын уулзвар хүртэлх 2,5 км авто замын зорчих хэсэгт үүссэн хайрга, дайрга, цас, мөс, замын хоёр талаар бий болсон хог хаягдлыг “Налайх тохижилт” ОНӨААТҮГ-аар цэвэрлүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга /Ч.Раднаабазар/-нарт тус тус даалгасугай.

 

      2.Авто замын суурь, суурийн налуу, хөвөө хэсгийн даланг зураг төслийн дагуу зам, барилгын ажлын гүйцэтгэгч “Сино хайдро” ХХК, “Гашууны гол” ХХК, “Тэгш плант” ХХК, “Дардан говь” ХХК, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар тус тус тэгшлүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т үүрэг болгосугай.

 

    3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН