Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-11-08 09:45:07

2019 оны 11 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/1175                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379 дүгээр захирамжийн иргэн Р.Нарангэрэлд, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн иргэн Г.Тэнгист, "Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/550 дугаар захирамжийн "Шинэсоёмбо" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/308 дугаар захирамжийн Монголын бурхан шашны дээд сургуульд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн "Хүрээ инвест" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/745 дугаар захирамжийн "Мангут" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН