Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

2019-10-28 11:05:27

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна.

Махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,  дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил тайлбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс