Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-10-22 09:40:00

2019 оны 10 сарын 22-ны өдөр                                           Дугаар А/1097                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 25 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн иргэн Г.Байгалмаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “Гурван эрдэнэ геологи” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн Хөнгөвчилсөн сургалттай 63 дугаар сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн “Об капитал трейд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжийн иргэн С.Болдбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Д.Намсрай, Я.Ариунбаатар, Б.Жүгдэр нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Авлигатай тэмцэх газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 дугаар захирамжийн иргэн Д.Баярмагнайд, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/792 дугаар захирамжийн “Люкс нью проперти солюшн” ХХК-д, “Газар  эзэмших,  ашиглах эрхийн  гэрчилгээний хугацаа сунгах тухай”  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/823 дугаар захирамжийн “Капитал групп” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийн “Хан бүргэдэй” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн Д.Энхцэцэгт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн Аэрофлот-Оросын олон улсын агаарын зам хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчийн газарт, “Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/76 дугаар захирамжийн иргэн Д.Энхцэцэгт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн “Спирт бал бурам” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн “Амар-Арвижих” ХХК-д,“Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх, нэгж талбар хуваах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/593 дугаар захирамжийн Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН