Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-10-22 09:35:10

2019 оны 10 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/1096                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 19 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

           

      2.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН