Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-10-22 09:25:52

2019 оны 10 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/1094                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх

тухай

 

 

       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн “Ургац өгөөж” ХХК-д,” Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн Л.Бат-Оршиход, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамжийн “М Ёи Эс Азия пасифик брюэри” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжийн “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/575 дугаар захирамжийн “Яингирт” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1002 дугаар захирамжийн иргэн Т.Баярдаваад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/563 дугаар захирамжийн “Тэлмүүнлхам конмтракшн” ХХК-д,  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны А/352 дугаар захирамжийн “БСБ корпорэйшн” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын  21-ний   өдрийн  А/611 дүгээр   захирамжийн  “Гурван гал трейд”  ХХК-д,  “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн “Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын жардугаар сургууль”-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн М.Анар-Эрдэнэд  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН