Гадаад томилолтын тухай

2019-10-11 09:00:04

2019 оны 10 сарын 11-ний өдөр                                       Дугаар А/1057                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бүгд Найрамдах Солонгос Улсын хот тохижилт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологитой танилцаж, туршлага судлан, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг 2019 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус улсад томилон ажиллуулсугай.      

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                             ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН