2013 оны 06 сарын 21 өдөр дугаар А/618 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Төрийн үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай” А/123 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн Цагдаагийн хэлтсийн барилгуудын барилга угсралтын ажлын хөрөнгөнөөс зураг төслийн хөрөнгийг гаргах болсонтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамжийн хавсралтын 3,4,5,6,7 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ