2013 оны 06 сарын 21 өдөр дугаар А/616 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нийслэл Улаанбаатар хоттой Найрамдалт харилцаат Япон Улсын Мияаконожоо хотын дарга Икеда Такахиса, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нийрэда Цүтомү тэргүүтэй төлөөлөгчид хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Мияаконожоо хотын захиргаанаас Улаанбаатар хотод бэлэглэж буй хүн эмнэлэгийн түргэн тусламжийн машиныг гардуулан өгөх зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах тул төлөөлөгчдийг хүлээн авахтай холбогдуулан гарах 9.337.000 /Есөн сая гурван зуун гучин долоон мянган/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ