Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-20 00:00:00
2013 оны 06 сарын 20 өдөр                                         дугаар А/612                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/573 дугаар захирамжаар батлагдсан Орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх Чингэлтэй дүүргийн 2, 4, 5 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр, Баянгол дүүргийн 2, 7, 13 дугаар хороо,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 хорооллын 44 а, б байр, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 хорооллын 13 дугаар байр, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 хорооллын 7 а байрны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар,  Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 16  дугаар хороо,16 дугаар хороолол,  УДДТ-2-оос 4 дүгээр байр хүртэл халаалт, халуун хүйтэн усны шугамыг өргөтгөх ажил, Шинээр баригдсан УДДТөвийн барилгын гадна цахилгаан, ус, дулааны техникийн нөхцөлтэй холбоотой гарах өргөтгөлийн  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд  даалгасугай. 
         
           
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ