Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-09-30 09:35:03

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                      Дугаар А/997                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/385 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажлын жагсаалт”-ын 21-т заасан “27 дугаар байрны дээврийн засвар /БЗД, 10 дугаар хороо/” гэснийг “5 дугаар байрны дээврийн засвар /БЗД, 10 дугаар хороо/”, 60-т заасан 12Б байр 4, 5, 6 дугаар орцны  дээврийн засвар /СХД, 14 дүгээр хороо/ гэснийг “12Б байрны 4, 6, 7 дугаар орцны дээврийн засвар /СХД, 14 дүгээр хороо/” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН