Гадаад томилолтын тухай

2019-09-30 09:30:18

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                         Дугаар А996                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Соннам хотод зохион байгуулагдах Дэлхийн цахим засаглалын байгууллагын гүйцэтгэх хорооны хуралд оролцуулах зорилгоор Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Чинзоригийг 2019 оны 10 дугаар сарын 13-17-ны хооронд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Чинзоригт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН