Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-09-30 09:25:30

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/995                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал

жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг

сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая

тухтай орчныг бүрдүүлэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар худалдаа, үйлчилгээний газруудын холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

      2.Төвлөрсөн болон бие даасан ариутгах системд холбох боломжгүй газар үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын газар, шатахуун түгээх станцуудыг MNS5924:2015 стандартын шаардлагыг хангасан бие засах газар, бохирын цооногтой болгох ажлыг зохион байгуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /С.Төмөрдулам/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-д, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                            С.АМАРСАЙХАН