Эрх шилжүүлэх тухай

2019-09-30 09:05:56

2019  оны 09 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/991                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гудамж, замуудад чигийн урьдчилсан заалт самбар байршуулах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах, ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 216,425,458 /хоёр зуун арван зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг Нийслэлийн 2019 оны замын сангийн хөрөнгийн магадалшгүй ажлын зардлаас санхүүжилтийн эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. 

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН