15 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөг засварлах /УБ, Хан-Уул дүүрэг/” засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2013-06-21 00:00:00
Үнийн санал авах урилга
 
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “15 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөг засварлах /УБ, Хан-Уул дүүрэг/” засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд:
БУ 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчины тохижилтын ажил.
 
БУ   2.1.2   Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БУ 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
            Үнийн саналыг 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн засаг захиргааны V байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 107 тоот, инженер П.Хүрэлбаатар, Утас 70146105, 99024924 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013.06.27-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30 000 /гучин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот дансанд тушаана уу.