“Дээлтэй Монгол 2013” наадам болно

2013-06-21 00:00:00
 “Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.“Дээлтэй Монгол” наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэн, иргэд гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ гадны олон жуулчид, төлөөлөгчид монгол дээлээр гоёж оролцог болсон нь “Дээлтэй Монгол” наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.