Шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулна

2019-10-02 15:37:48

Улаанбаатар хотын 380 жилийн ойг угтан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “CREATIVE DESIGN” уралдааныг зарлалаа. Уг уралдааны зорилго нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай, шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад орших юм. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдийн бүтээлийг  энэ сарын 8-ныг хүртэл хүлээж авах аж.

                       

“CREATIVE DESIGN” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд

 

ХОЁР. ЗОРИЛГО:

Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.

 

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Аж үйлдвэрийн салбар

 

ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал,
  • Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
  • Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
  • Байгальд ээлтэй байх
  • Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн

 

ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

 

ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Бүтээгдэхүүний дизайны ач холбогдол
  • Онцлог, шинэлэг байдал
  • Фото зураг, тайлбар бүхий танилцуулга /нягтрал сайтай, тод харагдахуйц/

 

ДОЛОО. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

  • 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 08-ний өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээж авна.
  • Мөн industry4@gmail.com цахим хаягаар материал хүлээн авна.
  • Холбоо барих: 70111299 , 88092698, 90669993

 

НАЙМ. ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ

  • Нийслэлийн холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж шалгаруулна.
  • “Creative industry” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын шилдэг 100 байгууллагын төлөөлөл оролцоно.

 

 ЕС. ШАГНАЛЫН САН

  • I байр 5 000 000 төгрөг
  • II байр 3 000 000 төгрөг