Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-09-24 09:10:16

2019 оны 09 сарын 24-ний өдөр                                       Дугаар А/982                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 29 дүгээр байрны урд талд  газар эзэмшигч иргэн М.Октябрь нь эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул иргэн М.Октябрь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу иргэн М.Октябрьт мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай “ Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН