Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт галын автомашин цэнэглэх худаг барих ажил

2013-06-18 00:00:00
НЭГ.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                   
2013 оны 06 сарын 18 өдөр 
                                                           
            Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос НХААГ-13/0188 тоот Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт галын автомашин цэнэглэх худаг барих ажил–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
 
            Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. 
            Үнийн саналыг 2013оны 06 сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минут -аас өмнө Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, 203 тоот, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот.
хаягаар ирүүлнэ.
 
Үнийн саналын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 30,000 [гучин мянга] төгрөгөөр худалдан авч болно.
 
Шаардлагатай тусгай зөвшөөрөл:
     2.3.1 Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил. 
 
Үнийн саналын баримт бичгийн үнийг дараах дансанд тушаана. Үүнд:
 
Хүлээн авагч байгууллага:     Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Хүлээн авагч банк:                   Нийслэлийн Төрийн сан банк
Дансны дугаар:                         200051003
Гүйлгээний утга:                       НХААГ-13/0188 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч:                                Тендерт оролцогч компаний нэр
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2013 оны 06 сарын 26-ний  өдрийн 10 цаг 30 минут -ад нээнэ.           
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, 203 тоот, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот. 
Утас: 70146104 Мэргэжилтэн Б.Ганбат.