Улаанбаатар Агро парктай танилцах аялал зохион байгууллаа

2019-09-25 16:56:05

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн багтай хамтран хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготойгоор 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Тарвагатайн аманд байрлах Улаанбаатар агропарктай танилцах Агро аяллыг зохион байгууллаа.

Тус аялалд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүд оролцон Улаанбаатар агропаркын нарийн ногоо тариалдаг 50 хүлэмж, 100 га газар бүхий ил задгай талбайн ногоо хураалттай танилцан агропаркийн  зөвлөх агрономч Ж.Сүрэнжав хэрхэн нарийн ногоо, төмс хүнсний ногоог тарих болон хураах талаар зөвлөгөө авч өөрсдийн биеэр ногоо хураалтад оролцов.

Энэхүү аялал нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд харилцан туршлага солилцсон, шинэ шинэлэг санал санаачлага төрүүлсэн сайхан аялал болж өндөрлөлөө гэж НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР мэдээлэв.