Орбита нүдний эмнэлгийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагнав

2019-09-20 17:00:05

Монгол Улсын хамгийн анхны хувийн хэвшлийн Орбита нүдний эмнэлгийн 25 жилийн түүхт ойн баяр өнөөдөр тохиж байна. Түүхт ойн баярын хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцож, эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргаж байгааг нь өндрөөр үнэлэн тус эмнэлгийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагнав.