Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

2019-09-13 09:25:57

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/946                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгосон

шийдвэрийг хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх хэсгийн тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жаргалсайханд 208 м2 газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21.2.3-т заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхэнд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан  байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжийн иргэн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН