Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-09-13 09:20:25

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                              Дугаар А/945                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2000 м.кв газар 2010 оны 06 дугаар сараас хойш эзэмшиж байгаа иргэн Б.Бямбаасүрэн нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул №0310520 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар иргэн Б.Бямбаасүрэнд мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газар зохион  байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар захирамжийн “8” дахь хэсгийн иргэн Б.Бямбаасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН