Журам батлах тухай

2019-09-12 09:25:45

2019 оны 09 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/939                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.а, 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах үүрэг бүхий “Соёлын элч”-ийг нийслэлийн 169 хороонд ажиллуулах журмыг хавсралтаар баталсугай.

 

     2.Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулахтай холбогдолтой төсөв, санхүүжилтийг жил бүр нийслэлийн төсөвт тусгаж батлуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т;

 

      3.Энэхүү журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т;

 

      4.Захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/-т, Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/-т, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т тус тус үүрэг болгосугай.

 

     5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН