“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2019-09-12 09:20:49

2019 оны 09 сарын 12-ны өдөр                                          Дугаар А/938                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Нийслэлийн Төр захиргааны авто бааз”

УТҮГ-ын  зохион байгуулалтын бүтэц,

орон тооны хязгаарыг шинэчлэн

батлах тухай

                               

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, Засгийн газрын 2016 оны 08, 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/583, 2016 оны А/635 дугаар захирамжийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

     1.“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны  хязгаарыг  хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

           

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т тус тус үүрэг болгосугай.

   

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Төр захиргааны авто баазын дүрэм бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/583 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг  хүчингүй  болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН