Эрх шилжүүлэх тухай

2019-09-11 09:20:11

2019 оны 09 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/931                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвийн бүсийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Гэр хорооллын захын бүсэд хэрэгжүүлэх бие даасан инженерийн хангамжийн төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Ч.Батбилэг/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “5”-т заасан “Гэр хороолол, орон сууцны дэд бүтэц шугам сүлжээний зардал”-аас нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын  газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

     4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

                                        

           

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН