Ажлын хэсэг байгуулах тухай

2019-09-10 09:15:57

2019 оны 09 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/923                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын гэр хороолол дахь соёлын өвийг сэргээн аялал жуулчлал болон дагуул хотыг хөгжүүлэх чиглэлд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Дарга

-Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч.

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын зөвлөх;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

-Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга;

 

-“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч;

 

-“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн зохицуулагч;

 

-Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан асуудлыг судалж, санал боловсруулан 2019 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН