Ажлын хэсэг байгуулах тухай

2019-09-10 09:10:55

2019 оны 09 сарын 10-ны өдөр                                        Дугаар А/922                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.1, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах замаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. 

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Технологи, инноваци, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

-Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга

 

-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албаны дарга

 

-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

 

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

 

-Улаанбаатар хотын Зам засвар, арчилгааны газрын дарга

Нарийн бичгийн дарга

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чиглэлийн хүрээнд ажиллаж, ажлын гүйцэтгэлийн явцыг 2019 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулж, ажлын төлөвлөгөө батлуулахыг Ажлын хэсгийн ахлагч /М.Мэнд-Очир/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН