Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2019-08-26 08:25:10

2019 оны 08 сарын 26-ны өдөр                                         Дугаар А/875                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Цэцэрлэгийн сургалт эрхлэх

тусгай зөвшөөрлийн хугацаа

сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа хавсралтад заасан 13 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасугай.  

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН