Захиалагчийн хяналт тавих тухай

2019-07-26 14:00:49

2019 оны 07 сарын 26-ны өдөр                             Дугаар А/738                                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд санхүүжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамжаар “Олон улсын худалдаа, логистик төв” ХК хуучнаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т худалдан авах ажиллагааны эрх шилжүүлж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нь шалгарч гэрээ байгуулагдсан төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай. 

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН