Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн гадаад томилолтын зардлын тайлан

2013-06-13 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид аж үйлдвэрийн паркын цэвэрлэх байгууламж, дэвшилтэт технологи судлах, үртсэн шахмал түлшний үйлдвэртэй танилцах, туршлага судлах зорилгоор 2013 оны 06 сарын 01-нээс 08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали, Чех, Польш улсуудад айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат нар багтсан бөгөөд төлөөлөгчдөд холбогдох 2 166 /Хоёр мянга нэг зуун жаран зургаан/ ам.доллар, 14 996 960 /Арван дөрвөн сая есөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргасан юм. Гадаад томилолтын зардлын тайланг нээлттэй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Д/д Зардлын нэр Тоо Нэг бүрийн
үнэ
Нийт үнэ
1. Нислэгийн тийз 4 3.619.100 төгрөг 14.476.400
төгрөг
2. Орон нутгийн галт тэрэг 4*2 удаа 115.7 ам.доллар 925.6 ам.доллар
3. Зам хоног/Итали/ 4*3 өдөр 50 ам.доллар 600 ам.доллар
4. Зам хоног /Чех/ 4*4 өдөр 40 ам.доллар 640 ам.доллар
3. Виз хураамж 4 112.800 төгрөг 451.200 төгрөг
4 Амь даатгал 4 17.340 төгрөг 69.360 төгрөг
1 ам.доллар = 1446 төгрөг.
Нийт: 2166 /Хоёр мянга нэг зуун жаран зургаан/ ам.доллар, 14.996.960 /Арван дөрвөн сая есөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран/ төгрөг