Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-07-26 13:25:49

2019 оны 07 сарын 26-ны өдөр                             Дугаар А/732                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай 

 

 

     Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 181 дүгээр гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны   26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд баригдаж буй 24 метр, 30 метр, 60 метр урттай гурван ширхэг төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын нэгдүгээр гүйцэтгэлээр нэхэмжилсэн 411,245,401 /дөрвөн зуун арван нэгэн сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “2”-т “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1, 2”-ийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө”-өөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн нэгж /Д.Авирмэд/-д, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               С.АМАРСАЙХАН