Дэд ажлын хэсэг байгуулах тухай

2019-07-26 13:15:30

2019 оны 07 сарын 26-ны өдөр                              Дугаар А/728                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ерөнхий сайдын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв санхүүгийн тооцооны хамт боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Дэд ажлын хэсгийн дарга:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

Гишүүд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

Нийслэлийн Спортын хорооны дарга

Нарийн бичгийн дарга:

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулж, үр дүнг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулж ажиллахыг Дэд ажлын хэсэг /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН