Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойд зориулсан "Солонгосын 7 хоног" арга хэмжээ үргэлжилж байна

2019-08-16 14:36:35

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн баялаг хөтөлбөртэй 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулагдана. Арга хэмжээ энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.