“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” 2-р төслийн хэлэлцүүлэг боллоо

2013-06-12 00:00:00
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, Олон улсын хамтын ажиллагааны JICA-тай хамтран“Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа.Төслийн 1-р үе шат 2010-2013 онд хэрэгжиж, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор орчин үеийн нарийн мэдрэмжтэй багаж хэрэгслүүд дээр ажиллуулах, хэмжилтийн технологи эзэмшүүлж, салбарын  үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Одоо үргэлжлэх төслийн 2-р үе шат нь 1-үе шатны үр дүнд тулгуурлан агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг нарийвчлан тогтоож, түүнийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, агаарын бохирдлын хяналтын олон улсын түвшинд хүрсэн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэгт оролцогч Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, БОНХЯ, ЭХЯ, БХБЯ, ЗТЯ, УУЯ, ЦУОШГ, НЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс, ЗАА-ны  Инженерийн байгууламжийн хэлтэс, НЗДТГазар, ЗЦГ, БОНХГ, ДЦС 2,3,4, МУИС, ШУТИС зэрэг байгууллагууд нь төслийг цаашид хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.