7 байршилд замын ажил үргэлжилж байна

2013-06-12 00:00:00
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг бүрэн болон хэсэгчлэн хаагдаад байна. Үүнд:
- Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 2013 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл
- Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1,2 км автозамыг 2013 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл
- СХД-ийн Үйлдвэрчний Эвлэлийн гудамжны “Баянхошуу” чиглэлийн 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нэг хэсэг болох Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэлх 1,4 км автозамыг хааж, хучилтын ажлыг 2013 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл
- Сэлбийн хос гүүрийн хойд талын хөдөлгөөнийг хязгаарлаж, 7 сарын 9-ны өдөр нээнэ. Мөн Бэлх чиглэлийн 5 км автозамын төгсгөлийн ажлыг өнөөдөр эхлүүлж, 6 сарын 25-ны өдөр хүртэл
-  Жуковын музейн буцаж эргэдэг уулзвараас БЗД-ийн Тамгын газрын уулзвар хүртэлх 950 м замын урд талын урсгалыг 6 сарын 14 өдөр хүртэл
- Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг 7 сарын 10-ны өдөр хүртэл
- Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх 1 км автозамыг 6 сарын 17-ны өдөр хүртэл  тус тус хааж, зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.