Газартай холбоотой маргаан дахиж гарахгүйг батлах 6 БАРИМТ

2019-07-31 09:11:53

1. Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд боллоо.

2. Иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдах боломжтой. 

3. Газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэв.

4. Иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авна.

5. Газрын биржийн цахим систем www.mle.mn-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой болжээ. Иргэд олон нийт газрын биржийн арилжааг гар утсаараа удирдах боломжтой боллоо.

6. Газрын биржийн цахим төв нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд олон нийтийн дунд хардлага сэрдлэг төрүүлдэг, авлига хахуулийн эх үүсвэр болдог гэх "газрын далд арилжаа"-г таслан зогсоох, иргэдэд газрын тухай мэдээлэл адил тэгш, хүртээмжтэй очих боломж нээгдэх юм. Та утсандаа "Mongolian land exchange system" аппликэйшн суулгахад л хангалттай.