Газрын цахим дуудлага худалдаа маргааш болно

2019-07-30 16:05:37

НЗД-ын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА 2019 оны 07дугаар сарын 31-ны өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын  хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах газруудыг дуудлагаар худалдана.

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

/га/

1

Хан–Уул дүүрэг 10-р хороо

/Морингийн гэр хороолол/

Орон сууц

2га

225 340 000

2

Хан–Уул дүүрэг 10-р хороо

/Морингийн гэр хороолол/

Орон сууц

2га

225 340 000

3

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Рашаант өртөөний зүүн талд/

Аж ахуй

1га

83 568 277

4

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Рашаант өртөөний зүүн талд/

Аж ахуй

1га

84 494 282

5

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Ар шижирийн ам/

Хүлэмжийн аж ахуй

1га

44 960 000

6

Налайх дүүрэг 5-р хороо

/Гандан уулын урд талд/

Үйлдвэрлэл

1га

27 300 000

7

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Баруун турууны даваа/

Аж ахуй

1га

19 300 000

 

Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна.

17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

 

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ