Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна

2019-07-16 15:03:15

Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” угсраа, Ч:2 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”, Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:18б “3, 4-р хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”,  Ч:23 “Чингэлтэй – Зүрх уул – МУБИС – Цэцэг төв”, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:34 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:37 “Улаан хуаран – 4 хороолол”, Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС” Ч:52 “3, 4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”, Ч:57 “Улаан чулуут – Их наран – МУИС”, Ч:58 “3,4-р хороолол – БММЗ”, Ч:59 “ХМК – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” ШҮ:1 “5 шар – Ботаник” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР