Нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орлоо

2012-09-09 00:00:00
         Энэ сарын 7-ны 23.00 цагаас 12-ны 07.00 цаг хүртэл  хугацаанд  Энхтайваны  гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх  автозамын засвартай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөнд дараах өөрчлөлт орж байгаа юм. 
1. М:3   “СБД-ийн 20-р хороо-7 буудал-ТЭЦ3” 
М:7  “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” 
М:8  “Яармаг-МУБИС”
М:11 “Нисэх-МУБИС”
М:19 “Ээрмэл-баруун хүрээ”
М:29 “3,4-рхороолол-ТЭЦ3”
М:33 “Зам гүүрийн авто бааз-Зайсан”
М:38 “Шархад-Сансар туннель-ТЭЦ3”
М:43 “3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан”
М:45 “3,4-р хороолол-Мохтма Гандийн гудамж-Мишээл экспо”
М:51 “СБД-ийн 20-р хороо-4-р дэлгүүр-Мишээл экспо”
Тр:6  “БММЗ-Офицеруудын ордон”
ХО: “Био-Морингийн даваа-МИУБИС” гэсэн чиглэлүүдийн автобуснууд 2 чиглэлдээ Олимпийн, Их монголын болон Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замуудаар тойрч явна.
2. M:12 “Ганхийц-Зайсан” чиглэлийн автобуснууд  Зайсангаас явах чиглэлд  Энхтайваны гүүр хүрэлгүй  120 мянгатын аюулгүйн тойргоор эргэж үндсэн чиглэлдээ орж явна 
 
3. М:14б “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ3” чиглэлийн автобуснууд 2 чиглэлдээ Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар явна.
 
4. М:54 “Нарангийн гол-ТЭЦ3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чиглэлийн автобуснууд  Мохатма Гандийн гудамжинд “40 жилийн өндөрлөг”-өөр буцаж эргэн явна.
 
5. М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу” чиглэлийн автобуснууд Их монголын гудамжаар буцаж эргэнэ
6. ХО: “Өлзийт-Төв номын сан” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин Чингисийн өргөн чөлөөнд  хүрч үндсэн чиглэлээр явна.      
7. ХО: “Туул тосгон-Шувуу-Вокзал” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин үндсэн чиглэлээр явна.
     
                                                                              Нийтийн тээврийн газар