“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03 10:03:15

Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан, авто зогсоолын шинэлэг шийдлийг боловсруулж Улаанбаатар хотын  замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “UB Smart Parking” THINKATHON тэмцээнийг 2019 оны зургаадугаар 30-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, “JCI” Олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, “UB parking” амар зогсоол төслөөс холбогдох хүмүүс ментороор оролцож, хамтран ажиллалаа.

Тус тэмцээнд бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч оюутан залуучууд болон IT чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагуудын төлөөлөл болсон 7 баг оролцож богино хугацаанд оюун ухаанаа уралдуулан идэвхитэй оролцсоноос нэгдүгээр байранд “БУРАГАС” багийн “A SMART CAR PARKING SOLUTION” төсөл, хоёрдугаар байранд “UB TEAM” багийн “ON STREET PARKING” төсөл шалгарсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР