2019 оны 06 сарын 25-ны өдөр Дугаар А/644 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Байгаль хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ахлагч: |
-Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч |
Дэд ахлагч: |
-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга |
Гишүүд: |
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга /зөвшилцсөнөөр/ |
|
-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч /зөвшилцсөнөөр/ |
|
-Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/ |
|
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга |
|
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга |
|
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга |
|
-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга |
|
-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга |
|
-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга |
-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга |
|
|
-Нийслэлийн Статистикийн газрын дарга |
|
-Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга |
|
-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга |
|
-Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга |
|
-Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга |
-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга |
|
Нарийн бичгийн дарга: |
-Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга |
2.Дэд хөтөлбөрийн төслийг 2019 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН