Үер усны аюулаас болгоомжил

2013-06-05 00:00:00
                                                   -Сэрэмжлүүлэг-

Ойрын үед Монгол орны нийт нутгаар хур бороо их орж байгаатай холбоотойгоор үер усны аюул болох магадлал өндөртэй байна.

Тухайлбал, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ-Хялгант-Зүүнбүрэн-Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж түвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 5-10 см даваад байгаа юм байна.

Харин өчигдрийн байдлаар Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо таван см нэмэгдэж, үерийн түвшинг давсан байна.

Тиймээс дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.