Гадаад томилолтын тухай

2019-06-20 08:55:16

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                     Дугаар А/613                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүрэг Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Изгрев дүүрэг хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тус улсад 2019 оны 06 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд томилон ажиллуулсугай.

 

     2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаад томилолтын зардлаас гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН