Газар эзэмших эрх олгох тухай

2019-06-20 08:50:39

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/612                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25 дугаар гудамжид байрлах 112 м2 газрыг цахилгааны хаалттай дэд өртөөний зориулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

     2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

    3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН