Дүрэм шинэчлэх, бүрэлдэхүүн батлах тухай

2019-06-20 08:35:20

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/609                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дүрэм шинэчлэх, бүрэлдэхүүн

батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/282 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар, барилгажилтын асуудал шийдвэрлэх үүрэг бүхий Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрмийг нэгдүгээр, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг “Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” А/784 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэргэжлийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай” А/312 дугаар захирамж, Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/15 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН