Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

2019-06-20 08:30:10

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/608                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/282 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсгийн “Газрын даргын дэргэд хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн шийдэл, техник технологи, эдийн засгийн тооцоог хэлэлцэж нийслэлийн хэмжээнд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хот байгуулалтын Мэргэжлийн зөвлөл ажиллана.” гэснийг “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, барилгажилт, газрын эрхийн асуудал шийдвэрлэж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамтарсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /цаашид “Мэргэжлийн зөвлөл” гэх/ ажиллана.” гэж өөрчилсүгэй.

 

       2.Дүрэмд оруулсан өөрчлөлтийг Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийн нэгэн адил мөрдөж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН